2012 оны эхний хагас жилд Говьсүмбэр аймгийн хэмжээнд 96 холбогдогчтой, 100 гэмт хэрэг илэрч шалгагджээ. Нийт бүртгэгдсэн хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэргийн тоо 22 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 43 хувиар тус тус өссөн байна. Эдгээрээс гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 87 хувь нь тус аймгийн харьяат, 12.5 хувь нь өөр аймаг сумын харьяалалтай хүмүүс байжээ. Эдгээр хэргүүдийн 82 хувь нь Сүмбэр, 10 хувь нь Шивээговь, 8 хувь нь Баянтал суманд гарсан байна гэж Говьсүмбэр аймгийн прокурорын газраас мэдээлжээ.
Э.САР