Төв Америкийн хамгийн том улс болох Никарагуагийн Засгийн газраас өнөөдөр буюу мягмар гаригт мэдээлснээр тус улсын хилээр орж ирээд удаагүй байгаа ачааны том оврын машинд ачсан 9.2 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг хураан авчээ. Никарагуагийн цагдаагийн Ерөнхий газрын дарга Фернандо Боржегийн мэдээлснээр дээрх хэрэгт холбогдуулан 18 хүнийг сэжигтнээр татан мөрдөн байцаагаад байгаа аж. Тус улс хойд талаараа Гондурас өмнө талаараа Коста-Рика улстай хиллэдэг байна. Цагдаагийн ажилтнууд дээрх их хэмжээний хар тамхийг Мексикийн хар тамхины томоохон бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Э.АНХТУЯА