НҮБ хэрэгт холбогдсон ажилтнуудынхаа мэдээллийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

НҮБ хэрэгт холбогдсон ажилтнуудынхаа мэдээллийг шаарджээ

Мьянмарт шашны хүчирхийллийн хэрэгт холбогдон өнгөрөгч зургадугаар сард ял авсан гурван ажилтныхаа талаарх мэдээллийг НҮБ өчигдөр тус улсаас хүссэн байна. Мьянмар улсын Янгон хотын шүүхээс НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн ажилтан, мөн тус агентлагийн хамтрагч байгууллагын нэг ажилтан болон Хоол хүнсний хөтөлбөрийн ажилтан нарыг өнгөрсөн зургадугаар сард тус улсын Ракхайн мужид болсон аймшигт мөргөлдөөнд оролцсон хэргээр ял тулгажээ. НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр тухайн үед Мьянмарын албаныхнаас тэдгээр ажилчдын талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл НҮБ-д ирээгүй аж. Иймд тэдний талаарх мэдээллийг ирүүлэхийг тус улсаас хүссэн байна. Мөн тэрбээр “Мьянмар улс НҮБ-ын ажилчдад ял тулгах болон бусад албан ёсны шийдвэр гаргахаасаа өмнө тус байгууллагад мэдэгдэх ёстой. Тэдгээр баривчлагдсан албан хаагчид олон улсын гэрээ хэлэлцээрт заагдсаны дагуу шүүгдэх ёстой” гэж мэдэгджээ. Дээрх хэрэгтэй хобогдуулан өнгөрсөн сард Мьянмарын цагдаа нар Ракхайн мужид шашны мөргөлдөөний үеэр лалын шашинтан 10 хүний амийг хөнөөсөн хэргээр 30 хүнийг мөн баривчилсан байна. Энэхүү мөргөлдөөний улмаас 80 хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэргүй болжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж