Говьсүмбэрчүүд дугуйгаар аялж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрчүүд дугуйгаар аялж байна

Говьсүмбэр аймгийн “Хос Мөнгөн Хүрд” дугуйн холбооноос энэ наймдугаар сарын 24-31-ний өдрүүдэд “Эрүүл зөв амьдралд хамтдаа” сэдэвт дугуйн аяныг зохион байгуулж байна. Уг аяны гол зорилго нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах төлөвшлийг хүүхэд багачуудад олгох, дугуйгаар хичээллэх ач холбогдлыг сурталчлахад орших аж. Аян Чойр хот-Баянтал сум- Хэрлэн гол- Чойр хот гэсэн маршрутаар хоёр өдөр үргэлжлэх гэнэ. Мөн энэхүү аяллын үргэлжлэл “Би дугуй унах дуртай” аян 27-31-ний хооронд Говьсүмбэр аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон Спорт хорооны гадна талбайд болох гэнэ. Эдгээр өдрүүдэд дугуй унах, дугуй унаж сурах хүсэлтэй бүх насны иргэдийг аяндаа хамруулах юм. Төгсгөлд нь дугуйн жагсаалыг Төмөр замын вокзал- Сүмбэр сумын хүүхэд залуучуудын цэцэрлэг-Аймгийн Хүндэтгэлийн хаалга-Нутгийн удирдлагын ордны чиглэлээр хийхээр зохион байгуулж буй аж. Энэ аяллыг дэмжин тус аймгийн ЗДТГ-ын “Эрүүл ажлын байр” төсөл, Аймгийн Биеийн тамир спортын газар, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо зэрэг байгуулагууд хамтран ажиллаж байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж