
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар нийт 155 мянга орчим төрийн албан хаагч байгаагаас 33.9 хувь нь буюу 52800 нь Төрийн захиргааны төв болон түүний харъяа байгууллагуудад, 16 хувь буюу 24900 нь нийслэлийн төр захиргааны болон түүний харъяа байгууллагуудад ажиллаж байгаа аж. Үүнээс нийслэлд 77 мянга орчим төрийн албан хаагч ажилладаг бөгөөд өдөр тутам 15 мянга орчим төрийн албан хаагч хувийн автомашинаар ажил гэр хоёрын хооронд түгжирдэг байна. Тиймээс НИТХ-аас төрийн албан хаагчдыг аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалан зарим арга хэмжээг авч эхэлсэн. Учир нь төрийн байгууллагын гаднах авто зогсоолд тухайн байгууллагын ажилчдын машиныг зогсоохыг хориглоод байгаа юм.