Малын тандалт шинжилгээний ажлыг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Малын тандалт шинжилгээний ажлыг эхлүүлжээ

Энэ жил Дорнод аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатороос хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх сүү, малаас хүнд халдварладаг халдварт өвчнүүдийг эрт оношлох зорилгоор үхрийн сүрьеэ, бруцеллёз, лейкоз, адууны ям өвчний тандалт шинжилгээний ажлыг эхлүүлсэн байна. Уг ажил Баянтүмэн, Хэрлэн сумын 10 мянган толгой мал хамрагдах бөгөөд хоёр ажлын хэсэгт 10 хүн ажиллаж  байгаа аж. Мөн хээлтэгч, хээлтүүлэгч малын бруцеллёз өвчин тодорхойлох, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэж буй сүүнд бруцеллёз өвчин, махны шинэ хуучин бохирдолтыг тодорхойлох шинжилгээ тогтмол хийж байгаа гэнэ. Аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгавраар мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтын арга хэмжээг технологийн дагуу хэрэгжүүлэх ажил Баяндун, Баян-Уул, Гурванзагал, Матад, Халхгол, Сэргэлэн сумдад хийгдэх аж. Харин бусад сумдад мал сүрэг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтын арга хэмжээг технологийн дагуу хийж дуусгасан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж