Хөрөнгө оруулах эрх зүйн орчны асуудлыг хөндөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулах эрх зүйн орчны асуудлыг хөндөнө

Гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулж, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин нөхцөл, эрсдлийг бууруулах боломжийн талаар олон улсын шинжээчид, мэргэжилтнүүд хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Хонгконгийн Олон улсын Арбитрын төв болон Монголын Үндэсний арбитрын төв хамтран “Монгол Улсын эрх зүйн форум-Хөрөнгө оруулах боломжууд, түүний эрсдлийг бууруулах” сэдэвт олон улсын хурлыг есдүгээр сарын 20-нд “Blue sky” цамхагт зохион байгуулахаар боллоо. Хурлын үеэр Монголын арбитрын үйл ажиллагааг танилцуулж, бизнесийн эрх зүйн орчин нөхцөлийн талаар гадаадын хөрөнгө оруулагчдын санаа бодлыг сонсох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж