Honda компани Miimo нэртэй зүлэг засагч роботыг бүтээжээ.
Miimo робот нь жирийн зүлэг засагч машинуудтай харьцуулашгүй чадвартай бөгөөд автомат удирдлагатай тул хүний ажлыг илүү хөнгөвчлөх юм.
Энэхүү робот нь ажиллах явцдаа ямар нэгэн обьекттой мөргөлдвөл автоматаар зогсч чиглэлээ өөрчлөн явах чадвартай ба дахин цэнэглэгддэг батерейтай аж.
Энэхүү робот нь 2013 онд Европод худалдаалагдаж эхлэх боловч Америкт хэзээ худалдаалагдах нь тодорхойгүй байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН