Хамгийн ахмад фэйсбүүкчинг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Хамгийн ахмад фэйсбүүкчинг шалгарууллаа

Олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк сайтыг дандаа өсвөр насныхан болон залуус ашигладаггүй, 100 нас давсан хэрэглэгч хүртэл байдаг аж.

Фэйсбүүкийн хамгийн ахмад хэрэглэгчээр 101 настай "Florence Detlor" нэртэй хэрэглэгч шалгарсан ба тэрээр одоогоос 3 жилийн өмнө буюу 2009 оны наймдугаар сард фэйсбүүкт бүртгүүлсэн гэнэ.

Фэйсбүүкийн Шериль Сэндберг болон үндэслэгч Марк Цукерберг нар түүнтэй очиж уулзсан бөгөөд хамтдаа зургаа авахуулан фэйсбүүкт байрлуулсан байна.

Түүний энэхүү зураг нь одоо 5000 орчим лайктай болсон ба найзын хүсэлт ч их ирэх болсон гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж