хооронд өсвөр үеийн 12 хүртэлх насны ширээний теннисний Зүүн Азийн XXI
дэх удаагийн тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд 2012 өсвөр
үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад сонгон шалгаруулалтын
тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван ширээний теннисчид
оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын ширээний теннисний
холбооны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, Говь-Сүмбэр аймгийн багш
Д.Ганбаатар нар оролцоно.
Зүүн Азийн наадамд Хятад, Япон, БНСУ,
БНАСАУ, Тайвань, Макао, Монгол зэрэг орны өсвөрийн шилдэг теннисчид
өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнээс өдгөө дэлхийд ноёлж буй Хятад, БНСУ, Тайвань орны
шилдэг теннисчид төрөн гардаг бөгөөд манай улсын хувьд 1996 оноос энэхүү
тэмцээнд оролцож ирсэн байна.
Зүүн Азийн өсвөрийн тэмцээнд оролцох шилдэг тамирчдыг танилцуулья.
Хөвгүүд (12 хүртэлх нас):
- Ч.Эрдэнэбаяр
- А.Лхагвадорж
- Н.Цэнд-Очир
- Э.Билгүүн
- Н.Тэмүүлэн
Охид (12 хүртэлх нас):
- Г.Марал-Эрдэнэ
- М.Ундрам
- Э.Цэцэг
- Д.Хонгорзул
- А.Оюунболд
Өсвөрийн теннисчдээс Ч.Эрдэнэбаяр, А.Лхагвадорж болон Г.Марал-Эрдэнэ, М.Ундрам нар өнгөрсөн жил оролцож байсан бөгөөд Ч.Эрдэнэбаяр шигшээ 16-д шалгарч байжээ.
Манай өсвөрийн теннисчдийн амжилт сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа
билээ. Үүний нэг илрэл нь ОХУ-ын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд
болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадамд улсын аварга
М.Дэлгэрмаа, О.Хүслэн, Г.Индраа нар оролцож ганцаарчилсан, хосын,
холимог хосын төрлөөс гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн билээ.
БНСУ-д далайн хар шуурга болж байгаа учраас Сөүлийн нислэгийг хойшлуулаад байгаа учир манай тамирчид маргааш Бээжингийн нислэгээр нисэх болоод байна.