
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу эрүүл мэнд, гадаад харилцаа, биеийн тамир, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн УИХ-д ирүүлэх шаардлагатай аж.
Ингэхдээ Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байгаа хүмүүсийнхээ материалыг ирэх есдүгээр сарын 5-ны дотор багтаан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд материалаа ирүүлэх ёстой юм байна.
Г.ДАРЬ