Энэ жилийн зургаан сард Германы хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспорт хамгимйн дээд үзүүлэлтээ харуулсан байна. Энэ хугацаанд газар тариалан ба хүнсний салбар гадаад түншүүддээ 29,5 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнгөрсөн оны үеэс 1,8 хувиар илүү байна. Энэ мэдээг наймдугаар сарын 24-ний өдөр Германы хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчдын эвсэл (GEFA) мэдээлжээ.
Европын холбооны бус орнуудад экспорт нь 13,3 хувиар нэмэгдэн долоон тэрбум евронд хүрсэн байна. Германы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон импортлогч нь Орос, Швейцари ба АНУ болсон тухай AFP агентлаг тэмдэглэв.
Европын холбооноос бусад орнуудад хийсэн экспортын гол бүтээгдэхүүн нь ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүн (3,2 тэрбум евро, өсөлт 8,8 хувь) болсон байна. ЗДараа нь тансаглалын дээд чанарын бүтээгдэхүүний нийлүүлэлт 14 хувиар нэмэгдэн 1,9 тэрбум евро болжээ.
Харин Европын холбооны орнуудад нийлүүлэх герман бүтээгдэхүүний хэмжээ 1,4 хувиар унасан байв. Экспортын үзүүлэлд нэн ялангуяа Италид 6,2 хувиар, Португалид 4,7 хувиар, Грект 3,6 хувиар тус тус буурчээ.