Надаль, Муррей нар шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Надаль, Муррей нар шөвгийн наймд шалгарлаа

Рафаэль Надаль, Энди Муррей нар ээлжит өрсөлдөгчдөө хожсоноор Мадрид Мастерс тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Тэмцээний жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Надаль АНУ-ын Жон Иснерийг 7-5; 6-4 харьцаатай буулган авснаар зургаа дахь жилдээ дараалан тус тэмцээний шөвгийн наймд шалгарч байгаа бол Муррей 6-2; 6-1-ээр Румыны Виктор Ханескуг хожсон байна. Тоглолтын дараа Надаль “Үнэхээр аюултай, хэцүү тоглолт байлаа. Гэхдээ эцэст нь ялсандаа сэтгэл хангалуун байна. Би хувьдаа сайн тоглож, олдсон боломжийг алдсангүй” гэжээ. Тэрбээр дараагийн тойрогт Францын Гейл Монфилстэй тоглох юм.
Харин тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Австралийн Саманта Стосур 7-6; 6-2 харьцаагаар Пэтти Шнайдерийг хожсоноор дараагийн тойрогт АНУ-ын Венус Уильямстай тоглохоор болжээ. Тэд өмнө нь гурван удаа таарч тоглоход бүгдэд нь Венус ялж байсан юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж