
Мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна. Малчид малаа хямд үнээр борлуулдаг гэж гомдоллодог бол нийслэлчүүд өндөр үнээр худалдан авдаг. Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждагаас махны үнэ өсдөг учир үүнийг зохицуулах, оновчтой гарц олох талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.