МАН-ын гишүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд хуралдана

УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болсон байна. Уг хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Тус намын гишүүдийн хувьд дээрх хуулийн төсөлтэй өчигдрөөс эхлэн танилцсан байна.

Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей нар Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Төсөлд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлхийг намын жагсаалтаар, үлдсэн нь тойрогт өрсөлдөж сонгогдохоор заагаад байгаа. Тодруулж хэлбэл, холимог тогтолцоогоор орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоор заагаад буй. Ингэхдээ орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Харин эл төслийг МАН-ын гишүүд хэлэлцээд байр сууриа нэгтгэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж