Киргиз Элчин сайдаа Белорусаас татав

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Киргиз Элчин сайдаа Белорусаас татав

Белорусьт Киргизийн ерөнхийлөгч асаны дүү орогнох ёсгүй гэсэн нэг биш удаагийн мэдэгдлийн дараа Бишкек Элчин сайдаа Минскээс татав. Киргизийн хууль хяналтынхан Жаныбек Бакиевыг баривчлан шилжүүлэхийг Белорусиас нэг биш удаа шаардаж байгаа билээ.

Киргизийн эрх баригчид Элчин сайд Эрик Асаналиевыг зөвлөлдөх ажлаар Минскээс эрүүлэн дууджээ. Киргизийн экс-ерөнхийлөгч Курманбек Бакиевын дүү Жаныбековыг Белорусьт орогнож байгаа асуудлаар тус орны Гадаад хэргийн яамнаас Белорусийн зохих байгууллагуудад хүргүүлсэн баримтад “нөгөө талаас хариулт хийхгүй” байгаатай энэ асуудал холбоотой аж. Киргизийн ГХЯ энэ тухай өөрийн сайтад мэдээлсэн байна.

Харин дипломат төлөөлөгчийн газрынхан тэргүүнээ дуудагдсан тухай мэдэхгүй байна. “Одоо Элчин сайд Белорусьт байхгүй. Хэд хоногийн өмнө тэрээр албан томилолтоор түүний тоонд Киргизид очихоор явсан” гэж Минскт суугаа Элчин яамнаас нь мэдээлсэн байна.

Белорусийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч БелаПАН агентлагт ярилцлага өгөхдөө дээрх асуудлаар Бишкекээс ямар нэг мэдээлэл аваагүй гэлээ. Энэ сарын 22, 24-ний өдрүүдэд Киргизийн Гадаад хэргийн яам Беларусийн нутагт Жаныбек Бакиевыг орогнуулах ёсгүй мөн түүнийг барин шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Минскт хандан уриалсан байлаа. Өмнө нь үйлдсэн ноцтой эрүүгийн хэргийн улмаас экс-ерөнхийлөгчийн дүүг Киргизийн хууль хяналтын байгууллага ба Олон улсын цагдаагийн байгуул­лага эрэн сурвалжилж байгаа хэмээн Бишкек онцлон тэмдэглэсэн байв.

Жаныбек Бакиевыг хэд хэдэн ноцтой хэрэг үйлдсэн гэж эх оронд нь үзэж байгаа. Тухайлбал, түүнийг 2010 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бишкек хотын төвд жагсагчдыг буудсан хэрэгт мөн 2009 онд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Медет Садыркуловыг хөнөөсөн зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа юм. 2010 оны дунд үеэс Жаныбекын ах бөгөөд Киргизийн ерөнхийлөгч байсан Курманбек Бакиев Белорусьт амьдарч байна. Тэрээр хууль ёсны биш эхнэр ба хоёр хүүхдийн хамт Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар Минскт очжээ. Түүнийг шилжүүлэн өгөхийг Бишкек Минскээс шаардсан байгаа билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж