Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтад оролцохоор өнөөдөр Ираны нийслэл Тегераныг зорино. Монгол Улс тус хөдөлгөөний гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд дээд болон сайд нарын төвшний уулзалтуудад тогтмол оролцож ирсэн аж.
Уг хөдөлгөөнийг энэ жилээс эхлэн Иран улс даргалж, дээд хэмжээний уулзалтыг Тегеранд зохион байгуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 30-31-нд дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.
Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхэнд холбогдох дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна.