Сургууль руу довтлогчдыг буудна гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сургууль руу довтлогчдыг буудна гэв

Ирээдүйд сургууль, цэцэрлэгрүү довтолж аймшигт аллага хийхээр зорьсон этгээдийг “ямар ч өршөөлгүйгээр” буудаж зогсоо гэсэн үүргийг цагдаагийн албанд өгсөн талаар Хятад мэдээллээ. Хамгийн сүүлд энэ долоо хоногт сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэмт халдлагын золиос болсон бөгөөд долоон хүүхэд, хоёр том хүн амиа алдаад байна. “Хэрвээ гэмт хэрэгтнүүд дахин ийм зүйл хийх гэж зүрхлэх юм бол бид хуулийн дагуу галт зэвсэг ямар ч өршөөлгүйгээр хэрэглэх болно. Ийм галзуу гэмт хэргийн үйлдлийг бид цаашид тэвчих боломжгүй” гэж Хятадын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Wu Heping Бээжин хотод болсон хэвлэлийн мэдээллийн үеэр өнөөдөр мэдэгдлээ.

Эдгээр цуврал аллагууд Хятадад олон сая сэтгэцийн өвчтэй хүмүүс байгааг харуулж байна гэж зарим судлаачид үзэж байгаа бол зарим нь энэ нь Хятадад улам бүр гүнзгийрч буй хүйсийн харилцааны хямрал, эдийн засгийн тэгш бус байдалтай холбоотой гэж үзэж байна. Лхагва гаригийн өглөө хүүхдийн цэцэрлэг рүү довтолж аллага үйлдсэн этгээдийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж үзэж байгаа бөгөөд өмнө нь хоёр ч удаа амиа хорлохоор оролдож байсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдэгдсэн байна. Гэмт хэргийн үеэр шархадсан 11 хүүхэд одоо Hanzhong хотын орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж