Яагаад испаничууд хэмнэх хэрэгтэй гэж? Хариулт энгийн. Ажилгүйдэл хөдөлмөрийн чадвартай хүн амын дөрөвний нэгийг эзэлжээ. Хөдөлмөрийн бирж дээр 4,6 сая хүн бүртгэлтэй байна. Бараг 200 мянга гаруй ажилгүйдлийн нөхөн олговор авдаггүй хүмүүс сард 400 еврогийн тэтгэлэг авдаг гэнэ. Хүмүүсийн дундаж цалин нь сардаа 1,5 мянга орчим евро болж байна. Төрийн ажилтнуудын ашиг хоёр жилийн дотор дундаж үзүүлэлтээр 15 хувиар буурсан байна. Энэ бүгдийн зэрэгцээ эрчим хүч, шууд ба шууд бус татварын хэмжээ өсчээ. “Тиймээс ч испани гэр бүлийнхэний 85 хувь нь ямар нэгэн хэмжээгээр хэмнэлт хийх бодол санаанаас салахгүй болсон” гэж Мардрид хотын Нийгмийн судалгааны төвийн ажилтан Долорес Идальго Диас өгүүлж байна.
Нийгэм судлаач нэгний хэлснээр, хэмнэлтийн нэгдүгээрт нь “сүлжээний худалдааны маркуудын” хямд бараа авах явдал болжээ. Тийм бараа нь Carrefour, Eroski, Lidl, Mercadona, Dia, Al Campo зэрэг сүлжээний дэлгүүрүүдэд зориулагдан үйлдвэрлэгдэж, зарагддаг байна. Нэр төртэй компаниудын бүтээгдэхүүнээс заримдаа дутахааргүй чанартай эдгээр бараануудыг худалдан авснаар ойролцоогоор 40 хувь хүртэл хэмнэх боломжтой аж. Барааг үнэтэй дэлгүүрүүдийн түнш болсон үйлдвэрлэгчид заримдаа нийлүүлдэг бөгөөд хямд үнийг нь захиалгаас нь болон нөхөн өгдөг ажээ.
Нийгэм судалгааны төвийн мэдээгээр сүлжээний дэлгүүрүүдийн барааны маркийн худалдаа сүүлийн хоёр жилд 170 хувиар нэмэгджээ. Хэрэглээний уналт байгаа ч гэсэн ийм үзүүлэлт гарсан байна. Энд хүнсний ба ахуйн хими, гоо сайхны бараа, хувцас зэргийн талаар өгүүлэгдэж байгаа юм. “Хямд барааг ч гэр бүлийнхээ төсвөөс давуулахгүйгээр испаничууд болгоомжтойгоор худалдан авч байгаа гэдгийг Долорес Идальго Диас нэмэн тайлбарлав. Олон хүн дэлгүүрт орохын өмнө шаардлагатай наймааныхаа жагсаалтыг гарган маш нарийн тооцоо хийж байгаа гэнэ.
Мадридын нийгэм судлаач Энрике Посуэлоги испаничуудын дадал зуршил өөрчлөгдөж байгаа талаар өгүүлжээ. Тэрээр “саяхан болтол амьдралын хэм хэмжээ болоод байсан ажлын газрынхантайгаа үдийн завсарлагаар ойролцоох зоогийн газар кофе уудаг байлаа. Одоо тэд хачиртай талх, халуун савтай кофег ажилдаа авчрахыг илүүд үздэг болж” гэв. Түүний тооцоогоор энэ зуршлаас татгалзсанаар нэг хүн жилдээ 1,5 мянган евро хэмнэх боломжтой байна. “Хэмнэлтийн үүднээс энэ хичээлийн жилээр испани хүүхдүүдэд хоолоо гэрээсээ авчрахыг зөвшөөрсөн гэнэ. Сургуулийн үдийн цайны хөнгөлөлтийг одоо зөвхөн бага орлоготой айлын хүүхдүүдэд олгож байгаа юм. Ингэснээр эцэг эх нь хүүхдийнхээ хоолны үнийг өөрөө төлөх үү эсвэл тэдэнд хоол бэлтгээд явуулж байх уу гэдгээ шийдэхээр болжээ.
Испаничуудыг нийтийн тээвэрт шилжиж байгааг судлаачид ажиглажээ. Машин унах хүсэлтэй нь зарим нь хоорондоо тохиролцон бие биенээ ээлжлэн зөөх болсон гэнэ. Мөн шинэ машины худалдаа буурсантай зэрэгцэн хуучин машины худалдаа сэргэж эхэлжээ. Хүмүүс том тохилог машинаас бага оврын машинуудад шилжиж эхэлсэн аж. Түүнчлэн тамхинаас татгалзах нь түгээмэл болсон судалгаа гарчээ. Тамхиа хаяснаар испани хүн жилдээ 1,2 мянган евро хэмнэж байгаа гэнэ.
Хямралаар гарч ирсэн бас нэгэн үзэгдэл нь эрчим хүчний хэмнэлт ба усны тоолуур болж байгаа гэнэ. Далайд амарч буй хүмүүс найз нөхдийнхөө хамт байр хөлслөн суухыг илүүд үзэх болов. Түүнчлэн хөдөө орон нутагт хамаатан садангаа эргэх нь их болсон байна. Амралтаар тэд зоогийн газар хооллохоос гэр орны хоолыг илүүд үзэх болжээ. Мөн согтууруулах ундааны хэрэглээ буурсан байв.