Ардчилсан нам шинэ “дарга”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам шинэ “дарга”-тай боллоо

Ээлжит сонгуульд ялалт байгуулж, УИХ-д хамгийн олон суудалтай болсон Ардчилсан нам дараачийнхаа сонгуульд бэлтгэж байна. Юуны өмнө өнгөрөгч сонгуульд намаа авч орон ялалт байгуулсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлж /тус намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны ажилтан байх ёстой тул УИХ-ын гишүүний ажилтай хавсарч хийх боломжгүй болж байгаа юм/, Ц.Оюундарийг оронд нь томилсон бол саяхнаас намынхаа нарийн бичгийн дарга нарт сэлгээ хийж эхэллээ. Тухайлбал, тус намын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар Жорж Вашингтоны их сургуульд улс төрийн менежментээр мастер хийгээд ирсэн, улс төр судлаач мэргэжилтэй О.Чулуунбилэг гэдэг залууг томилсон байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд улс төрийн болон сонгуулийн менежмент, улс төрийн намуудын төлөвшлийн асуудлаар нэлээд судалгаа хийж, энэ талаарх нийтлэлүүдээрээ уншигчдад танил болсон төдийгүй өнгөрсөн сонгуулиар тус намын “пиар”-ын багт орж ажилласан аж. Намын дарга Н.Алтанхуягаас эхлээд нөлөө бүхий улс төрийн лидерүүд нь УИХ, Засгийн газарт орж, намын аппарат эзэнгүйдэх дээрээ тулаад байгаа энэ үед ирэх орон нутгийн сонгуульд намаа чиглүүлж оролцох, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах үүрэг энэ намын залуусын нуруун дээр ирж байгаа бололтой.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж