Лондонгийн олимпийн хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө БНСУ болон Японы шигшээ багууд шалгарч, улмаар Солонгосчууд ялалт (2:0) байгуулсан билээ. Тус тоглолтын дараа БНСУ-ын хөлбөмбөгч Пак Жунг Ү “Дукду бол Солонгосын газар нутаг” хэмээн бичгийг гарган талбай дундуур гүйж Япон болон БНСУ-ын хооронд маргаантай буй Дукду арлын маргаан спортын талбарт өрнөсөнийг Олон улсын олимпийн хороо байж боломжгүй зүйл хэмээн тус хөлбөмбөгчний хүрэл медалийг хураажээ. Хөлбөмбөгч Пак Жунг Ү олимпийн хүрэл медалиа хураалгаснаар цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжгүй байсан ч Солонгосын тал үүнд онцгой хандан цэргийн албанаас чөлөөлөх эрхийг сэргээсэн бол, өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн 10-тын зоос цуглуулан түүнд хүрэл медаль хийж өгөхөөр болжээ. Тэрбээр цуглуулсан 10-тын зоосоор хүрэл медаль хийн хөлбөмбөгч Пак Жунг Ү-д ёслол төгөлдөр гардуулна гэж мэдэгдсэн аж.
Сонирхуулахад, Габон, Швейцари, Мексикийн шигшээ багтай нэг зоонд таарч, хэсгээсээ хоёроор гарсан БНСУ-ын шигшээ баг наймны нэгийн шигшээд эзэн орны багтай учраа тааран торгуулийн цохилтоор ялалт байгуулж 1:1 (5:4) байсан билээ. Улмаар хагас шигшээд Бразилын багт 0:3-аар хожигдож, Японы багийг 2:0-аар буулган хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Солонгосчууд зөвхөн цэрэгт явахгүйн тулд хөлмбөмбөгийг сайтар тоглолоо хэмээн бичиж байсан билээ.
Ч.БОЛОР