Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар “Дисковер Монгол-2012” чуулганд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар “Дисковер Монгол-2012” чуулганд оролцоно

Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дисковер Монгол-2012 чуулга уулзалтын  нээлтийн ёслолд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий Сайд Н.Алтанхуяг оролцоно. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулагчидтай санал солилцоно.

Чуулга уулзалтад оролцохоор дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд мэдэгдээд байгаа аж.  Энэ удаагийн “Дисковер Монгол” чуулга уулзалт дээр шинээр байгуулагдсан Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой хэмээн Зохион байгуулах хорооныхон үзэж байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү өргөнөөр оролцохоор мэдэгдээд байгаа аж.

Чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийг 2012 оны наймдугаар сарын 29 буюу Чуулга уулзалтын өмнөх өдөр Монголын Хүүхдийн ордонд ажлын цагаар бүртгэх юм. Чуулганы хоёр өдрийн хөтөлбөр www.discovermongoliaforum.com цахим хуудсанд нийтлэгджээ.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж