Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болов. Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд ямар ямар хууль, тогтоолыг төсөл орж байгааг гишүүдэд танилцууллаа. Үүнд

-Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг,

-Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/,

-Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд,

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын хурлын тогтоолын төсөл,

-Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /завсарлага/,

-Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудал,

-Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын  төсөл,

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл,

-Нийтийн албаны тухай хуулийн төсөл зэрэг нийт 15 хууль, тогтоолыг төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдлээ. УИХ-ын ээлжит бус чуулган 2012 оны наймдугаар сарын 29-ний өдөр эхлэх юм хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дамжууллаа. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж