Зөөврийн хоолны хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Аялал зугаалгаар явах үед зайлшгүй хэрэг болдог зүйлүүдийн нэг бол хоолны хэрэгслүүд юм.

Хутга, сэрээ, халбага гээд л олон хэрэгслүүдийг нэг дор багтаасан нэгэн хэрэгсэл бүтээгджээ.

Энэхүү хэрэгсэл нь хутга, халбага, сэрээ, лааз онгойлогч, бөглөө онгойлгогч зэрэг олон хэрэгслүүдийг нэг дор багтаасан боловч ердөө 52 грам жинтэй бөгөөд маш бат бөх аж.

ECO133 нэртэй энэхүү хэрэгсэл нь одоогоор Европд 50евро, харин Америкт 49 ам долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж