Хойд Солонгос Дэлхийн аваргад оролцох багаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Дэлхийн аваргад оролцох багаа танилцуулав

Коммунист дэглэмтэй БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн Дэлхийн цомд оролцох 23 тоглогч дунд гадаадын лигт хүчин зүтгэдэг гуравхан тоглогч багтсан байна. ОХУ-ын Ростов клубт хүчин зүтгэдэг довтлогч Хонг Ионг Жо, Японы Кавасаки клубын довтлогч Жонг Тай Сэ болон Японы Омиа клубын хагас хамгаалагч Ан Ионг Хак нар гадаадын лигт хүчин зүтгэдэг бөгөөд бусад тоглогчид нь өөрийн улсын лигтээ хүчин харьяалагддаг юм. Харин тэд Японы Ж лигт тоглодог шилдэг довтлогч Рианг Ионг Жиг шигшээ багтаа багтаасангүй. Хойд Солонгосын шигшээ багийн хувьд 1966 оны Англид болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол дуулиан болж, шилдэг найман  багийн нэг болж байсан бөгөөд тэд 1966 оноос хойш Дэлхийн цомд оролцож байгаагүй юм. Хөлбөмбөгийн их баяр наадамд оролцох гэж байгаа Хойд Солонгосын шигшээ баг тэмцээний G хэсэгт хөлбөмбөгийн Дэлхийн таван  удаагийн аварга Бразил, Португал, хар тивийн шилдэг болох  Кот Д’Ивуарын шигшээ багуудтай өрсөлдөнө. Энэ хэсгийг 19 дэх Дэлхийн аваргын “үхлийн ” хэсэг гэж нэрийдэж байгаа билээ. Хойд Солоносын шигшээ багийн 23 тоглогчийн 21 нь Швейцарьт бэлтгэлийн баазад байрлан Дэлхийн аваргын бэлтгэлээ базааж байна. Тэд Парагвай, Грек, Конго болон Нигерийн шигшээ багуудтай Дэлхийн цомын өмнө нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж