Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Tiny нэртэй нэгэн тарган муур нэг жилийн дотор их хэмжээний жингээсээ салж чадсан байна.

Энэхүү эрх ховдог муурын эзэн нь өмнө жилийн сүүлчээс эхлэн түүнийг тураахаар шийдэж, хоолны дэглэм бариулжээ.

Тухайн үед 30 паунд жинтэй байсан уг муур 2011 оны 12 сараас хойш одоог хүртэл 10 паунд жингээсээ хагацаад байгаа юм.

Мөн энэхүү явдалд нь түүний "Tiny weight loss challenge" нэртэй фэйсбүүк хуудасны дэмжигчид нь баяртай байгаа ба 4000 орчим лайктай болоод байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж