Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр томиллоо. 

Л.Пүрэвсүрэн нь 1989-2009 онуудад Монгол Улсын дипломат албанд ажиллаж байсан бөгөөд 2009 оноос  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж