УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр 14.00 цаг өнгөрч байхад эхлээд саяхан дууслаа. Хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2012 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг асуудлыг хэлэлцээд үндсэнд нь дэмжсэн байна. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг төслийг хэлэлцээд “Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Гэхдээ эл асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс албан ёсоор мэдээлэл хийсэнгүй, хийхгүй гэдгээ бүлгийн ажлын албаар дамжуулан сэтгүүлчдэд уламжиллаа. Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд албан ёсоор мэдээлэл хийхгүй байгаа нь ганц энэ тохиолдол биш өмнө нь хэд, хэдэн удаа ийм байдлаар мэдээллээ нууцалж байсан билээ.
Г.ДАРЬ