Хятадын уурхайд дахин дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Хятадын уурхайд дахин дэлбэрэлт болов

Хятадын баруун өмнөд мужийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсноос 21 хүний амь үрэгдээд байна гэж орон нутгийн засаг захиргаанаас мэдээллээ. Энэхүү уурхай Гуажоу мужил байдаг бөгөөд дэлбэрэлт болох үеэр 31 уурхайчин ажиллаж байсан гэнэ.Тэдний 10-ыг нь аварсан гэж аврагчидп ярьжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 10 цагийн орчимд болжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг олохоор ажиллаж эхэлсэн гэж  Синьхуа агентлаг мэдээлж байгаа юм.Үүнээс сарын өмнө Хятадын нүүрсний өөр нэг уурхайд нуралт болсноос олон хүн амь үрэгдсэн билээ.

М.Наст
СNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж