Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучнаар БСШУЯ/, Соёл урлагийн хороо хамтран орон нутгийн театр, чуулгын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах ээлжит улсын уралдааныг зохион байгуулах гэнэ. Наадмын журмын дагуу баруун бүсийн шалгаруулалт 10-р сарын 02-ноос, зүүн бүсийн аймгуудынх 10-р сарын 23-наас эхлэх бол төвийн бүсийн аймгуудын уралдаан Өвөрхангай аймгийн ХЖТ-т ирэх 10-р сарын 15-20-ны өдрүүдэд болох аж. Төвийн бүст Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн театрууд хамрагддаг ажээ. Энэ удаагийн урлагийн наадамд Орхон аймгийн хүүхэд Залуучуудын театрын уран бүтээлчид У.Шекспирийн “Арван хоёр дахь шөнө” инээдмийн жүжгээр өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа аж. Жүжгийн найруулагчаар МУСТА Х.Бямбабаатар, зураглаачаар Б.Сайханбаяр ажиллаж театрийн залуу жүжигчид гол дүрүүдэд тоглох ажээ.
Э.САР