Ц.Баатархүү Солонгосын багш сурагчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү Солонгосын багш сурагчидтай уулзлаа

НЗДаргын орлогч Ц.Баатархүү Солонгосын Сөүл хотын “Мулле” Хүүхэд залуучуудын төвийн багш сурагчдыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Ц.Баатархүү Монголын хүүхдийн ордны урилгаар манай улсад айлчилж байгаа Солонгосын Сөүл хотын Ендыпно дүүргийн “Мулле” Хүүхэд залуучуудын төвийн багш сурагчдыг хүлээн авч уулзлаа. Монголын хүүхдийн ордон нь 2008 оноос эхлэн “Мулле” Хүүхэд залуучуудын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн аж. Энэ хүрээнд жил бүрийн 6 дугаар сард Монголын хүүхдийн ордны 3 багш, 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг Сөүлд очин Солонгос улсын хөгжил цэцэглэлт, түүх соёлтой танилцаж,  Солонгос айлд 1 хоног зочлон, Солонгосын ахуй амьдрал зан заншлыг танин мэдэх уламжлал тогтсон байна. Одоогийн байдлаар Монголын хүүхдийн ордноос 15 багш, 100 гаруй хүүхэд Сөүлд зочлоод байгаа аж. Харин Солонгосоос  3 багш, 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад энэ сарын 24 нд ирсэн бөгөөд нийслэл хотын төв талбай болон томоохон музейнүүдийг үзэн сонирхосон байна. Мөн Монгол айлд хонож, Монголчуудын ахуй амьдралтай танилцсан гэнэ. Ц.Баатархүү орлогч эдгээр хүүхдүүдээс Нийслэл хотод хийсэн аялалаас хамгийн сонирхолтой нь юу байсан бэ? хэмээн асуухад, хүүхдүүд Чингис хааны цогцолбор хөшөө бүхий “Цонжин болдог” болон Оюун ухааны музейн үзмэрүүд маш их таалагдсан гэж хариуллаа. Мөн анх удаа тэмээ унаж үзсэн нь хамгийн сайхан байсан, монгол гэрт хонож байхад бороо орж, тооноор борооны дусал орж ирэхэд их гайхсан гэдгээ хэллээ. Уулзалтын төгсгөлд Ц.Баатархүү дарга Монголд үзсэн сонирхолтой бүхэнийг нутагтаа очоод ангийн найз нөхөддөө ярьж өгөөрэй, цаашид Монголын хүүхдийн ордон болон Солонгосын Мулле хүүхэд залуучуудын төвийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд анхааран ажиллахаас гадна, оюун ухааныг сорьсон Монгол тоглоомыг хөгжүүлж, Солонгосын Мулле хүүхдэд залуучуудын төвд энэ чиглэлээр дугуйлан хичээллүүлэх боломж байгааг дуулгасан юм.  Мөн “Нийслэл хот бол өдрөөс өдөрт хөгжиж байгаа хот, дараа жил та бүхэн манай нийслэлд дахин зочлоход маш их зүйл өөрчлөгдсөн байх болно” гэж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү онцлон хэллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж