“Манай Улс 750 орчим тэрбумын өртэй болжээ”

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Манай Улс 750 орчим тэрбумын өртэй болжээ”

Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Сангийн 30 дахь сайд боллоо. Мөн та энэ албанд гурав дахь удаагаа сонгогдож байгаа байх аа?

-Ёстой тоолоогүй юм байна. Баярлалаа.

-Улсын төсөв улайлаа, Хөгжлийн банк 120 сая төгрөг өдөрт алдаж байна гэсэн бараан мэдээллүүд сүүлийн үед тасраагүй. Ийм хүнд байдалд байгаа яамыг хүлээн авч байна. Тэгэхээр ажлаа юунаас эхэлье гэж бодож байна даа?

-Хүнд гэдэг нь яам нь биш. Харин манай улс санхүүгийн амаргүй нөхцөлд байна. Мэдээж гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Гадаад талд Дэлхийн эдийн засгийн хямралын давалгаа тодорхой бүс нутгуудад болж байна. Ялангуяа манай хоёр хөршийн байдал хүндхэн байна. Тиймээс манайд нөлөөлех нөлөө таатай биш байгаа. Хамгийн наад зах нь стратегийн гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ унаж байгаа нь таагүй нөхцөл байдал. Мөн дотооддоо олон хүчин зүйл бий. Сонгуулийн жилийн тесөв нэлээд данхайсан. Тиймээс төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалдаж байна. Ялангуяа улсын төсөв туйлын амаргүй, мөн "Хүний хөгжил" сан хүнд байдалтай байна. Төсөвт нэлээд хэмжээний өр үүссэн. Ялангуяа "Хүний хөгжил" сангийн орлого бүрдээгүй, иргэдэд өгөх ёстой хуулиар тодорхойлогдсон санхүүжилтхийгдээгүй байгаа. Түүнчлэн Монголбанкиас 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай. Энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл авсан байна. Ингэхээр төсвийн орлого бүрдүүлэх амаргүй ачаалал бий болж байна, Улсын төсвийн өр 750 орчим тэрбум төгрөг болжээ.

Тиймээс нэн түрүүнд тесвийн бүрдэлтийг сайжруулах тал дээр онцгой анхаарна. Мөн Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ард иргэдэд өгөх ёстой хүний хөгжил сангийн санхүүжилтийг хийхээс өөр аргагүй. Цаашлаад ирэх оны төсвөө боловсруулах ажилдаа орно. Улсын төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Тиймээс ирэх оны төсвийг цоо шинэ зарчмаар боловсруулж батална. Энэ хуулиар төсвийн томоохон шинэчлэл хийгдэх ёстой юм.

-Дэлхийн эдийн засгийн хямрал дахиад үргэлжилнэ гээд байна. Үүнд манай улс бэлэн үү. Та юу гэж бодож байна?

-Ер нь аливаа болзошгүй хямралыг даваад гарахад бэлэн байсан бол санаа зовох зүйлгүй амар байна. Харамсалтай нь тийм биш. Манай эдийн засагт хямрал олон чиглэлээр мэдрэгдэж байна.Экспортын бүтээгдэхүүний орлого унаж байна. Үүнийг дагаад импорт нэмэгдсээр байгаа. Зайлшгүй хийгдэх шаардлагатай санхүүжилтүүд хийгдэхгүй байгаатай холбоотойгоор бид хэрэглээгээ хязгаарлах, бүсээ чангалах хэрэгтэй болж байна. Эндээс төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийн асуудлыг ярих хэрэгтэй боллоо гэх мэтчилэн олон зүйл мэдрэгдэж байна. Үйл ажиллагааныхаа явц дундаа бэлтгэлээ хангаж, бодлогоо хэрэгжүүлж байж хямралыг давж гарах болно. Бидэнд бас давуу тал бий. Энэ нь төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдсан хөрөнгө тодорхой дэмжлэг болно гэж найдаж байна.

-Лондоны хөрөнгийн биржтэй эхлүүлсэн ажлыг хүмүүс өөр өөрөөр дүгнэж, цэгнэж байна. Харин та энэ бүхнийг аль өнцгөөс нь харж байгаа бол?

-Миллениум Ай Ти системийн ажиллагаанаас л бүх юм боллоо гэж үзэхгүй байна. Ер нь систем орж ирсэн үе нь хямралтай давхцсан. Хөрөнгийн зах зээл, хувьцааны үнэд нөлөөлж байгаа гэх мэт өөр хүчин зүйлүүд бий. Асуудалд цогцоор нь ханддаг байх хэрэгтэй. Тэр систем бусад улс орнуудад үр өгөөжөө өгч байгаа. Гэтэл яагаад манайд ажиллахгүй байна вэ гэдгийг ул суурьтай авч үзэж, дүгнэх хэрэгтэй. Бид ажиллуулж чадахгүй байна уу эсвэл гадны орчин нөхцөл өөр байна уу.

-Өмнөх Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулна гэж амласан ч биелүүлж чадсангүй. Энэ тухай та ч бас яриандаа дурьдлаа. Одоо хэлэлцэх ирэх оны төсвийг хэрхэн зохицуулна гэж бодож байна?

-Ерньтөсвийн алдагдлыг бодлоготойгоор, системтэйгээр тогтвортой бууруулах ёстой. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлээд хоёр жил болох гэж байна. Тэгэхээр хуулиар тогтоосон тэр төвшинд, хүртэл төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй. Ин-гэж байж эдийн засгийн макро төвшний тэнцвэ-рийгхадгална, инфляцийн дарамтаас ангижирч чадна. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай явуулахаас өөр аргагүй.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 90 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ӨӨРӨӨР НЬ ОЛУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА


-Хөгжлийн банкны олсон хөрөнгийн эх үүсвэрийн эргэн төлөлт бидэнд яаж тусах бол?

– "Хөгжлийн банк"-ны хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн төлөлтийг улсын тесөв хариуцаж байгаа. Өдөрт 90 мянган ам.долларын зарлага гарч байна. Тиймээс энэ ачааллыг яаж бууруулах вэ гэдэг анхаарлаа хандуулж байна. Эх үүсвэр байсаар байтал яагаад ашиглагдахгүй байна гэхээр тэрхүү мөнгөөр санхүүжилт хийх төсөл нь бэлэн болоогүйтэй холбоотой. Сангийн яамны зүгээс онцгой анхаарч энэ эх үүсвэрийг зүгээр байлгаад байж болохгүй гэж үзэж байна. Богино хугацааны эргэлтэд оруулж, ядаж хүүгийн зардлыг нь өөрөөр нь төлүүлэх юмсан гэж арга сүвэгчилж сууна. Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас зэрэг богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах хэрэгтэй байна. Өнөөдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж, чөлөөтэй эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт санал тавихаар боллоо. Мэдээж Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтарч тавих ёстой. Шинэ хуулиар Хөгжлийн банкны бодлогын асуудлыгтус яам хариуцаж байгаа. Гэхдээ санхүүжилтийн асуудлын төсөв хариуцаж байгаа учраас хамтарч ажиллана. Хөгжлийн банкны ашиглагдахгүй байгаа энэ эх үүсвэрийн хүүгийн төлбөрт жилд 36 тэрбум төгрөг төлөх тооцоо гарсан, Тиймээс үлдсэн хугацаанд дээрх эх үүсвэрийг оновчтойгоор ашиглавал хүүгийн төлбөрийг нь ядаж тал хувиар бууруулах боломж харагдаж байна.

-Манайхан төсвөө хянана, зардлаа хэмнэнэ гэж байгаа ч санхүүжилтээ хэтрүүлсэн яам, агентлагууд байсаар байна. Эдгээр газарт ямар хариуцлага тооцох вэ?

-Уг нь төсвийг xaтрүүлэн зарцуулах асуудал байх ёсгүй. Батлагдсаэ төсөв дууслаа, бүх зүйл зогсох ёстой. Тэгэхээр хэтрүүлэн зарцуулсан бол эахиран зарцуулагчийн хариуцлагын асуудал,  Нөгөө талаас түүнд үйлчилж буй санхүүгийн байгууллага буюу бидний хариуцлага. Тиймээс энэ хариуцлагыг өндөржүүлэн, төсвийн сахилгыг чангатгана. Төсвийг зориулалтын дагуу, үрашигтай зарцуулахад онцгой анхаарал хандуулна гэж бодож байна. Ер нь ард түмний хөрөнгө, мөнгө маш хатуу хяналтад байж, үр дүнтэй ашиглагдах ёстой. Ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулалгүй, үр ашиггүй зарцуулахгүй, хээл хахууль авлигад тавиад туучихгүй байх явдал бол эдийн засаг, санхүү, бүртгэлийн ажилтан бидний хариуцлагатай үүрэг. Санхүүгийн сахилга бат сайн, зарцуулалтын үр ашиг өндер байна гэдэг авлигатай хэрхэн тэмцэж байгаагийн нэг гол шалгуур мөн.

-Сангийн яамнаас санхүүжилт хийгдэхгүй байгаа нь төлөвлөгдсөн олон ажлыг зогсооход хүрч, олон асуудал дагуулсаар байна. Төсөвт тусгагдсан мөнгө орж ирэхгүй байгаа олон жишээг дурдаж болно. Тухайлбал ЖДҮГ-ын санхүүжилт одоог хүртэл хийгдээгүй байгаа. Энэ тухай?

-Төлөвлөсөн орлого орж ирэхгүй байгаатай холбоотойгоор санхүүжилт саатаж байгаа нь үнэн. Үүнд нөлөөлж буй бодит хүчин зүйл ч бий, үйл ажиллагааны нөлөө ч байгаа. Бодит хүчин зүйл гэдэг нь гадаад худалдааны үнэ, тухайлбал зэсийн үнэ. Бид зэсийг нэг тонн тутамд 9700 гаран ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн. Гэтэл оны эхний долоон сарын дунджыг харахад нэг тонн тутмаас 1800 ам.долларын алдагдал хүлээж байна. Мөн нүүрсний экспортод ихээхэн найдаж байсан. Бидний борлуулахаар тооцоолж байсан үнэ 30 хувиар унасан байна. Нөгөө талаар 30 гаруй сая тонн нүүрс экспортлоно гэж байсан ч эхний долоон сарын байдлаар 10 орчим сая тонныг л гаргажээ. Энэ мэтчилэн орлого өм, цөм алга болсон байна. Үүнээс болоод орлого төвлөрч чадахгүй санхүүжилт саатаж байгаа. Энэ байдалд дүгнэлт хийж, нөөц боломжоо дайчлах учиртай. Негөө талаар үйл ажиллагааны сөрөг нөлөөг ч арилгах хэрэгтэй. Хэрэв алдаа байгаа бол түүнийг залруулж орлогоо нэмэгдүүлэхээр ажиллах болно. Тиймээс нэн түрүүнд зайлшгүй шаардлагатай санхүүжилтийг эхэнд нь хийнэ. Зарим санхүүжилт хийгдэхгүй хоног хугацаа хүлээгдэх явдал гарч байгааг ойлгож хандаасай гэж хүсч байна.

-Сонгуулийн жилийн инфляц болон бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг гэдгийг жирийн иргэд ч хэлдэг. Энэ нь сонгуульд зарцуулсаи хөрөнгийг гаргаж авахын тулд зохиомлоор үүсгэдэг нөхцвл байдал гэж үзэх нь ч бий. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Ер нь сонгуулийн жил их онцлогтой. Сонгуулийн жил эдийн засаг, санхүүгийн байдал багагүй савладаг. Үүнд нөлөөлдөг нь мэдээж сонгуульд оролцож байгаа субьектүүд, улстөрчдийн амлалт, сонгуулийн өмнө төсвийн нэмэгдэл зардал их гардаг гээд олон зүйл бий. Улстөржихөөр ажил цалгарддаг, зориулалтын бус зүйлд хөрөнгө, мөнгө урсдаг, мөн зохиомол хүлээлт бий болдог талтай. Сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр болон нийгмийн халамжийг нэмэх нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа учраас эрэлтийг есгөж тэр хэмжээгээр инфляцид нөлөөлдөг. Энэ жилийн хувьд ч байдал мөн амаргүй байна. Тэгэхээр энэ оны сүүлийн хагас, ирэх оны эхний хагаст тесөв санхүүгийн байдал тун амаргүй байх төлөв ажиглагдаж байгаа. Болзошгүи эрсдлээс яаж сэргийлэх вэ, яаж бага хохиролтойгоор даван туулах вэ гэдэгт зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна.

АРДТҮМЭН БАЙГАЛИЙН БАЯЛАГТАА ЭЗЭН НЬ БАЙХ ЁСТОЙ

-Улс орны эдийн засгийн байдал, төсөв хөрөнгийг зөв зүйтэй захиран зарцуулна гэдэг том ажил. Бодож, төлөвлөж байгаа зүйл байгаа ч бас санааг тань хамгийн ихээр зовоож байгаа зүйл бас байгаа байх?

-Монгол Улсын байгалийн баялаг иргэддээ ашигтай, аж ахуйн эргэлтэд үр өгөөжтэйгээр орж чадахгүй байгаад санаа зовж байна. Энэ байдлыг засч, залруулах ёстой. Монголын ард түмэн байгалийн баялагтаа бүрэн эзэн нь байх ёстой. Энэ эрхийг нь баталгаажуулахын телөө тууштай, уйгагүй ажиллах болно. Өмнө бид их өрийг шийдвэрлэж өрнөөс салж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд шинэ өр гарч ирж байна. Манай улсын нэг иргэн 3-5 мянган ам.долларын өртэй болжээ. Энэ их өрөөс яаж салах вэ гэдэгт санаа зовж байна. Нөгөө талаас иргэд маань бас өртэй байгаад хаадаг нь цалингийн зээлийн ертэй, оюутан, сурагчид нь сургалтын санд зээлийн өртэй, Малчид нь "ХААН" банкны зээлийн ертэй, хот суурин газар оршин суугчид нь орон сууцны зээлийн өртэй байгааг зохицуулж шийдвэрлэх ёстой, Тиймээс "Өргүй Монгол хүн" гэдэг бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ажиллах болно. Санаа зовоосон олон байна. Тиймээс шат дараатай шийдвэрлэхийн төлөөажиллана.

-Төрийн албан хаагчийн цалин нэмэгдэхийн хэрээр үнэ өсөх хандлага ажиглагддаг. Мөн үүнийг дагаад хувийн хэвшлийнхний цалин нэмэгдэхгүй байгаа нь иргэдэд хүнд тусч байна гэх хүн цөенгүй. Та үүнийг юу гэж үздэг вэ?

-Төрийн албан хаагчийн цалинг бодлоготой-гоор нэмэхгүй бол эдийн засаг, санхүүд хямралын үндэс болж хувирах талтай. Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчийн цалинг нэмсэн хэрээр цалингаа нэмж чадцаггүй. Цалингаа нэмэхгүй бол тэд ажиллаж, амьдрах бололцоогүй болно. Цалингаа шууд нэмчихнэ гэхээр бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Энэ нь нийт ард иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс асуудлуудын хоорондын уялдаа, оновчтой зохицолдоог хангаж боловсруулах ёстой. Онол ямар байдгийг бүгд мэдэж байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаагаас хүнд байдалд ороод байна. Бүтээмж нэмэгдээгүй байхад цалин нэмэх нь сөрөг үр дагавар дагуулдгыг амьдрал харууллаа шүү дээ.

-"Шударга ёс" эвслийнхэн албан тушаалаа хуваах гэж дотроо хагаралдав. Намуудын удирдлагууд нь албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэлдэв. Сангийн сайд болохын тулд УИХ-ын дэд даргын албаа голоод, М.Энхсайханыг жийлээ гэх зэргээр шуугиж байна?

-МАХН-МҮАН-ын"Шударга ёс" эвсэл Ардчилсан Нам болон ИЗНН-гай хамтарч Засгийн газар байгуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийнхээ дагуу Засгийн газарт Шадар сайаыг оролцуулан дөрвөн сайдын суудал авсан. Манай "Шударга ёс" эвслийн удирдах дээд байгууллага дөрвөн сайдын суудлаа дотроо хуваарилах, Засгийн газарт нам, эвслийн удирдлагуудаа нэр дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн л дээ. Ингээд бид Засгийн газрыг АН-ын дарга толгойлж байгаа учраас эвслийн дарга, намын даргаа Шадар сайдаар томилуулах нь зүйтэй гэж санал гаргасан боловч бидний хүсч байснаас өөр нөхцөл байдал үүссэнийг бүгд мэдэж байгаа. Н.Энхбаяр даргад маань анхан шатны шүүхээс ял ногдуулсан шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохиомол хэрэгт, хууль бус хилсээр яллалаа гэж үзэж давж заалдаж байна. Бий болсон нөхцел байдалтай уялдаад Шадар сайдад МАХН-ын дэд дарга, "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагвыг томиллоо. Ер нь манай эвсэл Засгийн газрын гишүүдийн томилгоонд онцгой ач холбогдол өгч мэргэжлийн, дадлага туршлагатай, ард түмний дунд нэр хүндтэй,тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсон хүчнээ сонгож томилуулах зарчим барьж байгаа. Цаашдаа ч аливаа томилгооны асуудалд энэ л зарчмаараа хандах болно. Сангийн сайдын хувьд ч бас л тодорхой нөхцөл байдал нөлөөлсөн. Намын удирдах дээд байгууллага хуралдаад "Энэ хариуцлагатай, амаргүй асуудлыг мэргэжил боловсрол, дадлага туршлагыг тань харгалзан үзээд танд хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ" гэсэн. Үзэл бодол, зорилго, хариуцлага нэгг хамт олны шийдвэр, намын даалгаврыг дагаж биелүүлэхээс өөр гарц байдаггүишүүдээ. Итгэл үнэмшлээрээ нэгдэж хамтран тэмцэж байгаа нехдийнхеө даалгаврыг хүлээж авна, авахгүй гэж хэлэх эрх надад байхгүй.

-УИХ-ын Дэд дарга бол зэрэг дэвийн хувьд сайдаас хамаагүй илүү гэдгийг мэдсээр байж яагаад сонголт хийчихвээ гэж олон хүн асууж байсан?

-Миний эзэмшсэн боловсрол, олсон мэдлэг чадвар, дадлага туршлага улс орон, ард түмний эрх ашигт тустай байгаа бол тэр л үйлсэд зүтгэх нь миний үүрэг. Журмын нехөд маань итгэж даал-гаад, төр  маань найдаж томилж байхад зэрэг дэвийн илүүг, ачаалал, хариуцлагын хялбарыг харж болохгүи биз дээ.Улс орныхоо хөгжил, дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахсан, түмний үйлсэд зүтгэхсэн гэж хичээдэг биз дээ. Тийм учраас хэн хаана байвал илүү тус дэм болох вэ гэдгээ тунгааж байх ёстой. Сүүлийн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаасанхүү, эдиин засгийн чиглэлийн бодлогын хуулиудын ажлын хэсгийг ахалж, идэвхтэй гишүүн нь байлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, нэгдсэн төсвийн тухай хууль, бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, хөгж-лийн банкны тухай хууль, хадгаламжийн даатгалын тухай хууль зэргийг гаргаж санхүү, тесөв, мөнгө-ний бодлогод шинэчлэлт хийх бодлогыг тодорхойлоход хүчин зүтгэлээ. Өөрчлөлт, шинэчлэлийн талаартодорхойлсон бодлогоо гардан хэрэгжүүлэх үүрэг өгөгдөж байхад зэрэг дэвийн илүүг хараад, хэл ам шүүмжлэлээс айгаад сууж байвал дэндүү хариуцлагагүй явдал болно биз дээ. Батлагдсан хуулиудаа үр дүнтэй хэрэгжүүлж, шинэчлэл хийж ажиллах нь эдийн засаг, санхүүгийн салбарт хүчин зүтгэсний маань утга учир болно гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж