Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 2009оноос эхлэн одоог хүртэл жил тутам 1,3- 2,6 км хатуу хучилттай замыг тавьж өнгөрсөн хугацаанд нийт 7,6 км замыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Энэ онд хуучнаар хүнсний үйлдвэрийн урдуурх зам,хуучнаар кино монтажын зүгээс 3-р багийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх зам, хуучнаар “Урагшаа” сонины газрын ард талаар ХААН банкны уулзвар хүртлэх зам, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Урд талын замыг тус тус хатуу хучилттай засмал зам болгох ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Хэнтий аймгийн портол сайтад мэдээлжээ.
Э .Сар