УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл багтжээ. Уг хуулийн төслийг гишүүд үндсэнд нь дэмжсэн байна, ингэхдээ пропорцианаль, можаритор агуулсан тогтолцоог дэмжих нь зөв гэж үзжээ. Гэхдээ төсөл доторх бусад заалтуудыг дараагийн хуралдаанаар ярилцана, ингэхдээ, ажлын хэсгийн төвшинд нарийвчлан хэлэлцэнэ гэсэн байр суурь баримталжээ. Мөн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүний тангаргыг өргүүлж, бүрэн эрхийг нь баталгаажуулах ёстой гэж үзсэн юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ