Д.Дорлигжав: Би найр тавихгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Би найр тавихгүй

Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон  Д.Дорлигжав УИХ-ын чуулганы танхимаас гарч ирээд сэтгүүлчдийн асуултад хуриулав. Тэрбээр:

-Юуны өмнө прокурорын байгууллагын ажилчдыг хууль зөрчдөггүй болгох хэвшил тогтоож, шаардлага тавьж ажиллана. Прокурорын байгууллагын бүтэцийн шинэчлэлийн асуудал нь цаашдаа хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх байх. Халж солих ажлын тухайд ажлаа хуулийн дагуу ёс журмаар нь хийж байгаа прокурор, төрийн ажилтанд бол ямар нэг асуудал байхгүй. Хууль зөрчиж байгаа, зөрчсөн нь тогтоогдсон хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа улсуудад бол ямар ч найр тавх асуудал байхгүй.
Эрх зүйн хүрээнд бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ажиллана. Шинээр батлах хууль, шинээр нэмэлт өөрчлөлт оруулах хууль бараг 20 шахам байдаг юм. Энэ бол бүхэлдээ шүүн таслах ажиллагаа, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүх салбарыг хамарсан хууль байгаа. Энэ нь бүгд хоорондоо холбоотой. прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, шүүх, мөрдөн байцаах газар, зэрэг энэ бүх байгууллагуудтай холбоотой 20-иод хууль юм. Үүнийг аль нэгийг нь салгаж  авах боломжгүй бүхэлд нь харилцан хооронд нь уялдуулж боловсруулж батлаж байж эрх зүйн шинэчлэл гэж ярих ёстой. Түүнээс биш ганц нэгээр салгаж ярих бол нэг их ач холбогдолтой зүйл биш.
Ер нь бол олон жил болж байгаа хэргүүд бол нотлогдож шийдвэр гаргахад төвөгтэй байна гэсэн үг. Хэрэг гэдэг хүний санаагаар бүтдэг тийм амар зүйл биш байдаг л даа. Хуулийн дагуу зохих нотлогоотой баримттайгаар шийдэх ёстой. Нийгэм бол нэг зүйлийг мэдэж байгаа нь юу байгаа вэ гэвэл, хуулийн байгууллагад сэтгэлд хангалуун биш байгаа, шударга ажиллах, шуурхай ажиллах, хуулийн дагуу ажиллах талд иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгааг та бүхэн ойлгож л байгаа байх ийм гэлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж