Лондонгийн олимпийн баатруудын нэг Мо Фара ихэр охинтой болсон тухайгаа баяртай нь аргагүй зарлажээ. “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын 5000 ба 10000 метрийн зайд түрүүлсэн тэрбээр олимпиос хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү ихэр охидын аав болжээ. Өдгөө 29 настай тэрбээр баярт мэдээгээ өнгөрөгч баасан гаригт Twitter хуудсаараа дамжуулан хуваалцсан байна. Тэрбээр “Бяцхан ихэр охид маань хорвоод мэндэлсэн гайхалтай мэдээ хүргэе. Ихэр…! Гэргийдээ баярлалаа..!! Шабба!!” хэмээн бичжээ.
Олимпийн хос алтан медалийн эзэн Мо Фара “2012 он үнэхээр гайхалтай жил болж байна. Дахиж ийм зүйл хэзээ ч тохиохгүй. Хоёр алтан медаль, хоёр ихэр охин. Үнэхээр гайхалтай” хэмээн Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
С.ЦЭЛМЭГ