Samsung-ийн хувьцаа унаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Samsung-ийн хувьцаа унаж эхэлжээ

Ухаалаг гар утас, таблетийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг өмнөд Солонгосын  Samsung компанийн хувьцааны үнэ өнгөрсөн хоёр өдөр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүйгээр унажээ.

Учир нь сүүлийн үед хамгийн их шуугианыг тариад байгаа  зохиогчийн эрхийн талаар маргаантай Apple, Samsung-ийн асуудлыг АНУ-ын шүүхээс Apple-ийн талд шийдвэрлэсэнтэй холбоотой аж.

Сөүлийн хөрөнгийн бирж дээр өчигдөр буюу ням гаригийн байдлаар Samsung-ийн хувьцаа 2008 оноос хойш анх удаа долоон хувиар унаад байгаа гэнэ.

АНУ-ын шүүхийн шийдвэрээр Samsung компани 1.05 сая ам.долларыг Apple-д төлөх хэрэгтэй болоод байгаа юм.

Харин Samsung-ийн албаны хүмүүс өнөөдөр буюу даваа гаригт мэдэгдсэнээр дээрх шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдээд маргааныг дахин авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.

Шинжээчдийн мэдэгдсэнээр Samsung-ийн хөрөнгө оруулагчид дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор компанийн орлого буурч магадгүй хэмээн маш ихээр болгоомжилж байгаа юм байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж