“Дэлхийн онгон байгалийн сан WWF” байгууллагаас Манай орны Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж байгуулах нь Байгал нуурын олон төрлийн загас устаж алга болоход нөлөөнө хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Сэлэнгэ мөрний гол урсгал дээр баригдах УЦС нь Байгаль нуур руу урсах голын усыг мэдэгдэхүйц өөрчилж, загаснуудын шилжилт хөдөлгөөнийг зогсоох аюултай гэнэ. Энэ талаар Оросын болоод бусад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сэлэнгэ мөрний бэлчир нь чухал ердийн биофильтр болон Байгал нуурын хүүхдийн цэцэрлэг болдог юм. Монгол улс нь Кувейтын Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн болон Дэлхийн банкны санхүүгийн тусламжтай тус улсын уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор Сэлэнгэ мөрөн дээр УЦС байрьж байгуулах төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Байгаль хамгаалагчид Байгаль нуур нь Енисей гол дээр УЦС байгуулахад нэг удаа хохирол амссан гэдгийг сануулж байна. Учир нь Байгаль нуур бол дэлхийн хамгийн цэнгэг устай нуур гэж судалгаагаар батлагдсан” гэжээ.
Э.САР