
“Барс” бөөний худалдааны төвд өнөөдөр нэг килограмм үхрийн цул мах 6000 төгрөгийн ханштай байна. Энэ нь “Бөмбөгөр” худалдааны төвийнхөөс 200 төгрөгөөр хямд байгаа юм. Харин хонины мах 5100 -5300, ямаа, тэмээ адууны мах 4400-4800 төгрөгийн ханштай байв. Харин элсэн чихэр килограмм нь 1500 төгрөгийн ханштай байсан. Энэ нь Бөмбөгөрийнхөөс 200 төгрөгөөр илүү юм. Харин түргэн үйлчилгээний цэгүүдэд элсэн чихэр килограмм нь 1800-2000 төгрөгийн үнэтэй байв.
Б.Анхаа