“Avliga.mn” сайтад Дорнодчууд дээгүүрт оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Avliga.mn” сайтад Дорнодчууд дээгүүрт оржээ

Монголын залуучуудын холбоо, “Залуучуудын үнэн” сонин хамтран “Авилга авахгүй, Авилга өгөхгүй” гэсэн аяныг өрнүүлж байгаа аж. Энэ аяны хүрээнд /www.Avliga.mn/ сайт ажилуулж байгаа бөгөөд иргэд нэр хаягаа нууцлан авлигын талаарх мэдээлэл өгч болох гэнэ. Тухайлбал төрийн албан тушаалтанд авилга хэзээ, хаана өгсөн тухай болон шударга төрийн албан хаагч авлига аваагүй тухай мэдээллээ оруулдаг байна. Тус сайтад иргэд мэдээлэл оруулахдаа авлигад өгсөн мөнгөнийхөө дүнг бичдэг гэнэ. Авлигад зарцуулагдсан нийт мөнгөний хэмжээгээр Улаанбаатар хот тэргүүлж, Дорнод аймаг удаах байрт орсон байна. Дорнод аймагт авлига өгсөн, авсан тухай мэдээллүүд нь ихэвчлэн тендер, тусгай зөвшөөрөл болон төрийн байгууллагуудаар хурдан үйлчлүүлэхийн тулд өгсөн гэх шалтгаануудтай байдаг талаар dnews.mn сайтад дурьджээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж