Жастин, Селена нар West Hollywood-д уригдав

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Жастин, Селена нар West Hollywood-д уригдав

Хөгжмийн ертөнцийн хамгийн залуу хосуудын нэг Канадын поп дуучин Жастин Бибер болоод Америкийн дуучин, жүжигчин Селена Гомес нар өнгөрсөн бямба гаригт Калифорнийн West Hollywood-д болсон нэгэн  шоунд хамтдаа уригдсан байна. Гэсэн хэдий ч залуу хосууд уг шоунд ирэхдээ бие биенээсээ тэс ондоо стилиэр гоёж ирсэн нь олныг гайхашруулжээ. Учир нь Жастин Бибер өөрийн донж маягийг илтгэх малгай өмсөж, цайвар саарал өнгийн цамц, хар өмд бүхий маш чөлөөт байдлаар хувцасласан гэнэ.

Харин түүний найз  бүсгүй  Селена  гоёлын даашинзаар гангарч,  үснийхээ  засалтандаа ч мөн ихээр анхаарлаа хандуулжээ. Уг шоуны үеэр Жастин найз бүсгүй Селенагаас нэг ч алхам холдоогүй бөгөөд түүний бие хамгаалагч мэт байсан нь папараццичдын дуранд яахын аргагүй өртсөн  гэнэ.

Жастиныг ийнхүү бие хамгаалагч мэт харагдуулсан нь найз бүсгүйнх нь уг шоун дээр хамгийн дур булаам байсантай холбоотой бөгөөд тэдний харилцаа урьдныхаасаа ч илүү дотно болсон бололтой.

Түүнчлэн залуу хосууд  уран бүтээлийн ертөнцдөө ч хамгийн их амжилттай  байгаа юм. Учир нь Селенагийн “When The Sun Goes” Down дууны нэрээр нь нэрлэгдсэн цомог нь худалдаанд гарснаасаа хойш ихээхэн амжилтыг олсон бол Жастины “Believe” цомог Billboard-ийг одоо болтол тэргүүлж байгаа аж.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж