Улирлаас хамааран арьсан доорх өөхөн давхаргын хэмжээ өөрчлөгдөж байдгыг канадын хэсэг эрдэмтэн илрүүлжээ. Энэ нь цусан дахь тестостероны өөрчлөлттэй холбоотой. Бэлгийн үйл ажиллагааг зохицуулж байдаг энэ гормон нь хүйсээс хамааран биеийн жинд урвуу нөлөө үзүүлдэг байна.
Зуны дулаар улирал эхэлмэгц бүх хүний цусан дахь тестостероны хэмжээ ихэсдэг. Ингэхдээ эмэгтэйчүүдийн бүсэлхий хавийн өөхөн давхаргыг харьцангуй нэмэгдүүлдэг. Харин тестостероны хэмжээ багасдаг хүйтэн сэрүүний улиралд эрчүүдийн бүсэлхийгээс дээш хавийн өөхөн давхарга нэмэгддэг ажээ. “Өвөл болохоор л тураад нимгэн хувцас өмсч гангарах зуны цагт таргалчих юм” хэмээн гомдоллодог бүсгүйчүүд маань үүнийг уншаад зун таргалж байгаад та нар өөрсдөө буруугүй гэдэгт итгээрэй.
Харамсалтай нь чухам яагаад тестостероны хэмжээ ийнхүү хэлбэлзэж байдгийн учрыг эрдэмтэд хараахан тайлж чадаагүй байна.