Азийн дээд хэмжээний уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Азийн дээд хэмжээний уулзалт болно

Компанийн нийгмийн хариуцлагын Азийн дээд хэмжээний уулзалт, форум есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болох гэж байгаа талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Чуулга уулзалтыг “CSR Asia” байгууллагаас зохион байгуулах бөгөөд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөгч чуулж, компанийн нийгмийн хариуцлагын тухай санал бодлоо солилцох ажээ.

Сүүлийн жилүүдэд улс орны хөгжлийн үндэс болсон төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компанийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болсон гэдэг. Тийм ч учраас энэ асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь энгийн нэгэн чуулга уулзалт бус асуудлыг олон улсын төвшинд авч үзэж, туршлага, санал бодлыг солилцох дээд хэмжээний арга хэмжээ болох тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж