УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болсон байна. Түүгээр бүлгийн гишүүд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай болон бусад цаг үеийн асуудлууд багтаж буй юм.
Харин ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 29-нд буюу ирэх лхагва гаригт хуралдуулахаар УИХ-ын зүгээс зэхээд байна.
Г.ДАРЬ