Вьетнамаас 1000 тонн цагаан будаа авна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Вьетнамаас 1000 тонн цагаан будаа авна

Цагаан будааны үнэ 2000 төгрөгт хүрч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хямд үнэтэй будаа иргэддээ нийлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тэд Японоос есөн тонн тусламжийн цагаан будаа авахаар хэлэлцээ хийж байгаа. Оны эцэст амжиж будааг оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд мөн Вьетнамаас будаа авах болсон байна. Вьетнам улс 1000 тонн тусламжийн будаа манай улсад өгөхөөр шийдсэн гэнэ. Уг тусламжийн будааг оны эцэс гэхэд авчирч тодорхой үнээр иргэдэд худалдах ажээ.
Тусламжийн будаа гэхээр чанар муу байдаг гэсэн ойлголт иргэдэд байдаг. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй юм байна. Тусламжаар ирж байгаа будаанд мэргэжлийн байцаагч нар хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Вьетнамаас авчрах будаанд шинжилгээ хийхээр Монголын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчид очиж дээж авч шинжилгээг нь аваад иржээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж