Виза картын захиалга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Виза картын захиалга эхэллээ

Автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картаар оюутнууд ажлын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчдог. Өнгөрсөн жилийн хувьд 96 мянган оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчсон байна. Энэ жилийн тухайд  Монголын оюутны холбооноос 113 мянган оюутанг нийтийн тээврээр хөнгөлөлттэй  зорчуулах хүсэлтийг  Нийтийн тээврийн газарт хүргүүлсэн байгаа. жээ. Энэ асуудлыг НИТХ удахгүй хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас тодрууллаа.

-Виза картын захиалга хэзээнээс эхлэх вэ?

-Өнөөдөрөөс эхлэн бүх сургуулиуд виза картын захиалга авч эхэлнэ. Оюутнууд Монголын оюутаны холбоо бус өөрийн сургуулиудад очин шар карт, наалтаа захиалах юм.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Карт, наалт захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь зураг, төлбөрийн хамт сургууль тус бүрийн оюутны холбоондоо хандах хэрэгтэй.

-Үнийн хувьд?

-Нэг жилийн даатгал, наалт, шар карт нийлээд 4800 төгрөгний үнэтэй болсон.

-Энэ жил хэдэн оюутны картын захиалга авах вэ?

-Өнгөрсөн жилд 96 мянга орчим оюутны картны захиалга авсан. Бид НИТХ-д хандан манайхаас энэ тоог 113 мянга болгон нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ шийдвэрийг НИТХ хүлээн авсан.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж