"Лондон-2012" паралимпийн XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд болно.
Манай улсаас "Лондон-2012" паралимпийн наадмын дөрвөн төрөлд зургаан
тамирчин өрсөлдөх бөгөөд жүдо бөхийн -60 кг-д Б.Ууганхүү, -90 кг-д
Д.Ганбат, байт харваанд Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын 10 метрт
Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн төрөлд Д.Бадрал нар эх орноо төлөөлөх юм. Нийт тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.
Манай
улсын хувьд Бээжингийн паралимпийн XIII наадмаас байт харвааны төрөлд
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ОУХМ Д.Баатаржав
алтан медаль хүртэж, паралимпийн анхны медалийг авчирч байсан. Тэрбээр
байт харвааны шигшээ харваанд БНХАУ-ын тамирчин ялж, алтан медаль
хүртсэн юм.