Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм дулаан байна



2012 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орхохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгаар түр зуурын бороо, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд зарим газраар бороо орно. Салхи 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд зарим газраар, 31-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 29,30-нд нутгийн зүүн хагаст өдөртөө 29-34 градус хүрч хална. 29-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, говь, талын нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж