БНХАУ-ын соёлын сарыг наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 28-ны өдрүүдэд Монголд тэмдэглэх аж. Энэ хүрээнд соёл урлагийн олон хөтөлбөрт арга хэмжээ байгаагийн нэг нь “Хятадын кино долоо хоног” юм.
Хамгийн сонирхолтой нь, “Хятадын кино долоо хоног”-т оролцохоор монголчуудад төдийгүй кино ертөнцөд “Хуан Жу Гэг” киногоор танил болсон жүжигчин Жао Вей манай улсад зочлохоор болжээ. Түүнийг Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас урьсан байна. “Кино долоо хоног”-ийн нээлтийн ёслол наймдугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм байна.
Д.ЖАРГАЛ