Америкийн алдарт “No Doubt” хамтлагийн дуучин, жүжигчин, продюсер, загвар зохион бүтээгч Гвен Стефани өчигдөр хөвгүүдийн хамт дэлгүүр хэссэн байна. Тэрбээр хичээлийн шинэ жилд зориулан хөвгүүддээ хувцас авч өгөхөөр явж байхдаа папарацчидийн дуранд өртжээ. Түүний зургаан настай хүү Кингстон ковбой загварын хувцас сонгож, дөрвөн настай хүү Зума нь бэтмэний хувцас худалдаж авсан байна. Гвен Стефани “No Doubt” хамтлагтайгаа хамт аялан тоглолт хийхээр бэлтгэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Гвен Стефани 2002 оны есдүгээр сард Их Британийн “Bush” рок хамтлагийн дуучин, гитарчин Гэвином Росдэйлтэй гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон билээ.
Б.Анхтуяа